1.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ, хоёр дахь хэлэлцүүлэг/.
2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Байнгын хорооны даргыг сонгох тухай;
- Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай асуудал.
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
- Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг огцруулах, томилох асуудал /Саналаа Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
- Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад.
4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Б” танхимд:
- Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг огцруулах, томилох асуудал.