Categories
мэдээ нийгэм

​Ховд аймгийн “Шударга ёс, агаар ус” ТББ мэдэгдэл хийлээ

“Шударга ёс, агаар ус” төрийн бус байгууллагаас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

“Шударга ёс, агаар ус” Төрийн бус байгууллагын тэргүүн А.Дамба: “Шударга ёс, агаар ус” Төрийн бус байгууллага нь хууль хүн бүрт тэгш үйлчлэхгүй байна, төрийн албыг өндөр албан тушаалтнууд маш хурдан хугацаанд их ашиг олдог хар зах мэтээр боддог. Монгол улсад хууль үйлчлэхгүй болсон байна, авлига хээл хахууль хэрээс хэтэрлээ. Хөдөө орон нутагт МАНАН, 60 тэрбум, ЖДҮ тэр чигээрээ бөглөсөн байдалтай байдаг. Энэ талаарх асуудлыг бид хөндөж ярина гэлээ.

“Шударга ёс, агаар ус” Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Г.Алтанцоож: Ховд аймгийн “Шударга ёс, агаар ус” Төрийн бус байгууллага нь байгуулагдаад нэг сар болж байна. Ховд гэлтгүй хорин нэгэн аймагт зориулан үйл ажиллагаагаа явуулах зорилготой. Өнөөдөр нийтийн эрх ашиг хөндөгдөж байна. Ховд аймгийн иргэд одоог хүртэл өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орж эхлээгүй байгаа. Энэ зун хийж дуусгасан байх ажлаа өнөөдрөөс л хийж эхэлж байна. Улаанбаатар хотоос 1500 километрийн цаана байрны айлуудынх нь халаалт ирээгүй, халуун усгүй амьдарч байна. Халуун ус, тог байнга тасарч байдаг ийм нөхцөлд амьдардаг. Засаг дарга нь суудлаа булаацалдаад иргэдийнхээ төлөө юу ч хийж бүтээдэггүй. Бид тэмцэнэ судална, баримт нотолгоотойгоор мэдээлэл хийнэ. Ховд аймаг Улаанбаатар хот шиг утаатай. Бид Ховд нутгийн ард иргэдтэйгээ хамтарч ажиллана. Манай байгууллага нь таван гишүүнтэй, бидэнтэй нэгдэхийг хүссэн хүмүүст нээлтэй гэв.

түүнчлэн Ховд аймаг нь ОХУ-аас тог цахилгаанаа татдаг. Усан цахаилгаан станц нь нэг сумыг ч тогоор хангаж чадахгүй байгаа хэмээн мэдээллээ.

М.Болор-Оюун

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *