Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Жаргалант суманд хичээлийн шинэ жил есдүгээр сарын 10-нд болно

Аймгийн Онцгой комисс энэ оны наймдугаар сарын 23-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын өрөөнд хуралдаж, Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт гарсан хүн, малын гоц халдварт “Боом” өвчний хорио цээрийн дэглэм, түүнд тавигдаж байгаа хяналтын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тухайлбал, Гамшгаас хамгаалах хууль, Хүн, малын эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт гарсан хүн, малын гоц халдварт “Боом” өвчний хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын дэглэмийг 2018 оны есдүгээр сарын долооны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, хүн, малын бөөгнөрөл бий болгохгүй байхад анхаарч ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов. Түүнчлэн Жаргалант, Буянт сумын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг есдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хойшлуулахаар болж, БСШУСЯ-нд саналыг хүргүүлэхээр шийдвэрлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *