Ховд аймгийн Цэцэг суманд есдүгээр сарын 11-нд иргэн Г тарвага агнаж, өвчих явцад халдвар авч Тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь эмнэл зүй, нян судлал, молекул биологийн шинжилгээгээр батлагдсан байна.
Орон нутагт тарвага агнах, хүнсэнд хэрэглэх, худалдаалах, төв суурин газар руу тээвэрлэн оруулах зөрчил буурахгүй байгааг холбогдох албанаас мэдээллээ.
Есдүгээр сарын 1-14-ний хооронд 10 удаагийн дуудлагаар 225 ширхэг тулам хурааж, лабораторийн шинжилгээ хийжээ. Энэ нь тарваган тахал өвчин хот, суурин газарт гарах эрсдэл өндөр байгааг харуулж байгаа гэв.