Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт боомоор хүн өвчилсөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна

Он гарсаар боомоор өвчилсөн хүний тоо
гуравт хүрээд байна. Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сард Дорнод
аймгийн Цагаан-Овоо суманд боом өвчнөөр хүн өвчилсөн тохиолдол
бүртгэгдсэн. Харин өчигдөр Ховд аймгийн Буянт суманд боомын хүний
өвчлөлийн сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Өвчтөн Б нь 38
настай, эрэгтэй, малчин. Тэрбээр боомоор өвчилж, үхсэн ямааг хүнсэнд
хэрэглэх явцдаа халдвар авчээ. Тавдугаар сарын 29-ний өдөр өвчний шинж
тэмдэг эхэлж, аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтсэн
байна.
Мал эмнэлэг ямааг шинжлэхэд боомын
үүсгэгч илэрчээ. Ховд аймгийн МХГ, ЗӨСТ, Мал эмнэлэг, ОБХ, МХХ-ын
мэргэжилтнүүдийн баг голомтонд хөл хорио тогтоон ажиллаж байгаа аж.
Өвчтөнөөс авсан сорьцонд лабораторийн шинжилгээ үргэлжлэн хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *