Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг Монголын боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын багш нарын холбооноос Эрдмийн Алтан-Од одонгоор шагналаа.
Өнгөрсөн жилээс эхлэн анх удаа нийслэлийн Засаг даргын санаачилгаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нарын багш нарын үйл ажиллагааг дүгнэхдээ индексжүүлэн мөнгөн урамшуулал олгож эхэлсэн юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийг нам, улс төрийн байдлаар нь биш ур чадвар боловсролоор нь сонгон шалгаруулж томилдог шинэ тогтолцоонд шилжсэн. Энэ мэт Монголын багш нарын хөдөлмөрийг бодитоор үнэлэж, багш нарт урам хайрласан олон чухал ажлуудыг хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа Монголын баш нарын холбооноос илэрхийлж байлаа.