Чусонь Их Сургууль “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл” (төслийн ахлагч Ким Жинь Хый)-өөс өнгөрсөн 6-р сарын 27, 28-ны өдрүүдэд Рамада зочид буудлын хурлын танхимд өрхийн эмнэлгийн гэрээр сувилахуйн үйлчилгээ үзүүлдэг 52 сувилагчийг хамруулсан сувилагч нарт зориулсан ‘Хорт хавдартай өвчтөнийг сувилахуй” сувилгааны чадварыг сайжруулах сургалт, уулзалтыг зохион байгуулав.
Энэ удаагийн сургалтын хөтөлбөр нь 2017 оноос эхлэн БНСУ-ын Боловсролын яам, Солонгосын судалгааны хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн нэг хэсэг бөгөөд гэр бүлийн асаргаанд байдаг хорт хавдартай өвчтөнийг асрахад дэмжлэг үзүүлэх үүднээс гэрээр хорт хавдартай өвчтөнд сувилахуйн үйлчилгээ үзүүлдэг сувилагч нарын ур чадварыг сайжруулах зорилготой юм.
Сургалтад Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн дэд тэргүүн Т. Отгонцэцэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ц. Сонгиносүрэн, МҮИС-ийн Сувилахуйн тэхимийн багш нар (Э. Сувд-Эрдэнэ, Б. Болорчимэг, Э. Оюун-Эрдэнэ), “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн профессор багш нар (Ким Жинь Хый, Ким Хёнь Ре), Жоннам Их Сургуулийн сувилахуйн сургуулийн профессор Чэ Дог Хый, Гёнсан Их Сургуулийн сувилахуйн сургуулийн профессор Со Минь Жон нар оролцлоо.
Гэр бүлийн асаргаанд байдаг хорт хавдартай өвчтөнийг асрахад дэмжлэг үзүүлэх үүднээс гэрээр хорт хавдартай өвчтөнд сувилахуйн үйлчилгээ үзүүлдэг сувилагч нарын ур чадварыг бэхжүүлэх сургалт нь
△ Монголын хорт хавдартай өвчтөний байдал, холбогдох хууль тогтоомж, бодлого
△ Гэрээр тусламж үйлчилгээ үзүүлдэг сувилагч нарын үүрэг ба хэтийн төлөв
△ Хорт хавдартай өвчтөний өвдөлт болон шинжменежемент
△ Хорт хавдартай өвчтөний сэтгэцийн эрүүл мэнд болон харилцаа гэсэн сэдвүүдээс бүрдсэн.
Мөн дараа өдөр нь Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо “Буянт манал” өрхийн эмнэлэг, Баянгол дүүргийн 8-р хороо “Аминжаргалан” өрхийн эмнэлэг өрхийн эмнэлгээр зочилж сургалтанд хамрагдсан сувилагч нартай ажлын байранд нь уулзаж гэрээр хорт хавдартай өвчтөнд үзүүлж буй сувилахуйн тусламж үйлчилгээ болон тулгарч буй бэрхшээлүүдийн талаар санал бодлыг нь сонсох уулзалт хийлээ.
Энэ удаагийн сургалтанд хамрагдсан МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн эрхлэгч Э.Сувд-Эрдэнэ
“Энэ удаагийн сургалт нь гэрээр сувилахуйн үйлчилгээ авч буй хорт хавдартай өвчтөний нөхцөл байдлыг ойлгох, гэрээр сувилахуйн үйлчилгээ үзүүлж буй сувилагч нарын үүрэг болон гэрээр асаргаа сувилагааг явуулах аргуудын талаар суралцсан сайхан цаг байлаа. Энэхүү хөтөлбөрийг зохион байгуулахад хүчин зүтгэсэн бүхий л хүмүүст баярласан талархсанаа илэрхийлье” хэмээн өөрийн сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Сургалтын гардан зохион байгуулсан Ким Хёнь Ре профессор (Чусонь Их Сургууль Сувилахуйн тэнхим) “Энэ удаагийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээг авч буй хорт хавдартай өвчтөний сувилгааны нөхцөл байдал сайжирч, өвчтөн болон түүний гэр бүлийхэнд тулгарч буй хүнд хэцүү асуудлыг бага боловч хөнгөлж, гэрээр хорт хавдартай өвчтөнд сувилахуйн үйлчилгээ үзүүлж буй сувилагч нарын ур чадварыг нэмэгдүүлэхэд тус нэмэр болоосой хэмээн хүсэж байна” гэж өөрийн сэтгэгдлээсээ хуваалцлаа.