Сар шинийн баярын үеэр хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Томуу өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх
- Архи дарс согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, архиар шахах зэрэг соёлгүй зангаас татгалзах, хамт яваа архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнээ заавал гэрт нь хүргэх
- Осол гэмтлээс сэргийлэх /архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх/
- Хоолоо тохируулан идэх
- Хүн бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдол бүрд гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших
- Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол та яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх
Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд
- Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаатай газрыг сонгох
- Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах
- Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх
- Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх
- Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
- 0,5л, 1 л, 1,5л, 2 литр г.м хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухыг цээрлэх
- Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах
№ |
Байгууллагын нэр |
Утасны дугаар |
Цагийн хуваарь |
Тайлбар |
1 |
Нийслэлийн Эрүүл мэндийн газар |
320981, 1800-1893 |
24 цаг |
Бүх эмнэлэгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж эмнэлэг үйлчилгээний талаар гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ. |
2 |
Өрхийн эрүүл мэндийн төвүүд |
/утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./ |
10-16 цагийн хооронд |
|
3 |
Дүүргүүдийн ЭМТ-ийн Мэс засал, Гэмтэл, Дотор, Шүдний кабинетүүд |
– |
10-16 цагийн хооронд |
|
4 |
Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд |
Сонгино хайрхан нэгдсэн эмнэлэг 631108 |
24 цаг |
|
5 |
Нийслэлийн түргэн тусламжийн төв |
103 |
24 цаг |
|
6 |
Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв |
325731 |
10-16 цагийн хороонд |
|
7 |
Дүүргүүдийн хүүхдийн түргэнүүд |
Баянгол Эрүүл мэндийн төв 36-25-39 |
24 цаг |
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР