Categories
мэдээ нийгэм

Хойд Солонгосын 1200 иргэнийг Монголоос буцаана

Image result for Хойд СолонгосНҮБ-ын Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригийн хүрээнд тус улсаас Монгол Улсад гэрээгээр ажиллаж байгаа 1200 орчим ажилчныг нутаг буцаахаар болсон талаар “South China Morning Post” мэдээлжээ.

Тус мэдээлэлд “Энэ оны эхний есдүгээр сарын байдлаар дэлхийн улс орнуудад 100 мянга орчим Хойд Солонгос иргэн ажиллаж, жилд $500 сая орчмын орлогыг засгийн газартаа оруулж байгаа судалгааг НҮБ гаргасан байна. Хойд Солонгосын зүгээс энэхүү мөнгийг цөмийн зэвсгийн хөтөлбөртөө зарцуулж байгаа хэмээн үзэж НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл гишүүн улс орнууддаа Хойд Солонгосын ажилчдын гэрээг цуцлахыг шаардаад байгаа.

Тиймээс Монгол Улсад ажиллаж байгаа тус улсын иргэдийн гэрээг сунгалгүйгээр энэ онд багтаан буцаах болсон талаар албаны хүн мэдэгджээ. Монгол Улсын Гадаад хэргийн яамны ажилтан Шижээхүүгийн Одонбаатар “AFP агентлаг”-т өгсөн ярилцлагадаа “НҮБ-ын хоригийн хүрээнд хувийн компаниуд хөдөлмөрийн гэрээг сунгахааргүй болсон. Монгол Улс уг хоригийг бүрэн мөрдөж хэрэгжүүлнэ” гэжээ.

2013 онд Монголд ажиллаж байгаа Хойд Солонгос иргэдийн тоо 2123 болсон нь дээд үзүүлэлт байв. Тэр цагаас хойш жил бүр буурсаар өнөөдөр 1190 орчим ажилтан үлдсэн гэдэг тоон үзүүлэлт байдаг байна. Пхёньяны ихэнх ажилчид ОХУ, Хятадад ажилладаг бөгөөд ОХУ-д гэхэд л 30 мянга гаруй Хойд Солонгосын иргэд ажилладаг ажээ.

Тэдний хоногийн ажлын цаг 12-16 цаг байдаг ба сард 1-2 өдөр амардаг. Ажлын хөлс нь сарын $300-$1,000 байдгийн 70-90 хувийг нь Хойд Солонгосын засгийн газар авдаг гэсэн тооцооллыг АНУ-ын судалгааны байгууллага гаргасан байна. Түүнчлэн Монголд Хойд Солонгосоос ажиллаж буй иргэдийн дийлэнх нь ноос ноолуурын компани болон барилгын салбарт ажилладаг.

Монголд ажиллаж буй Хойд Солонгосын иргэд өдөрт монголчуудтай ижил буюу найман цагаар ажиллаж цалингаа авдаг байна. Түүнчлэн Монголд Хойд Солонгосын уламжлалт анагаах ухааны хэд хэдэн эмнэлэг байдаг бөгөөд байнгын үйлчлүүлэгчтэй, тогтмол орлоготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг” хэмээн мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *