Categories
мэдээ нийгэм

Хог ачиж байсан НҮГ-ын ажилтан өргөгч татлагад хавчигдаж амиа алджээ

Хог ачигч зурган илэрцүүдӨнгөрсөн амралтын өдрүүдэд дөрвөн иргэн золгүй байдлаар амиа алджээ. Тэдний гурав нь автомашинаар ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ амиа алдсан байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын хашаанд хүн нас барсан гэх мэдээлэл энэ сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна. Ингээд мэдээллийг шалгахад тус газрын хогийн цэг дээр Баянзүрх дүүргийн “Нийтийн үйлчилгээний газар”-ын ажилтан 27 настай эрэгтэй У нь “Мitsubishi Fuso” автомашинд хог ачиж байгаад, автомашины өргөгч татлагад толгойгоо хавчуулж нас барсан байжээ.

Хэргийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

Мөн энэ сарын 25-ны өдөр буюу баасан гарагт золгүй байдлаар гурван иргэн хорвоог орхисон байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншандаас-Замын-Үүдийн чиглэлийн засмал замд “Land Cruizer-200” автомашин онхолдож жолооч 29 настай эрэгтэй Д нь нас барж, 4 зорчигч гэмтсэн хэрэг гарчээ.

Тэрчлэн энэ өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын зургадугаар баг Халуун рашаан гэх газарт 30 настай эрэгтэй Г “Зил-131” автомашинтай ууланд самар түүхээр явж байгаад онхолдох үед тэвшин дээр сууж явсан 32 настай эрэгтэй С нь автомашинд дарагдаж нас барсан хэрэг гарсан байна.

Үүнээс гадна “Хужирбулангийн .. тоотод архи ууж байсан хэсэг нөхөд маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрчээ. Тэд 29 настай эрэгтэй А-ийн гэрт архи ууж байсан бөгөөд үл ялих зүйлээс маргалдаж, улмаар 24 настай эрэгтэй Б-г 27 настай Г гэгч нүүрэнд нь 2 удаа цохиж амийг хөнөөсөн хэрэг үйлджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *