Categories
гадаад мэдээ

Хилийн маргаантай асуудлаарх хэлэлцээг эхлүүлжээ

Энэтхэгийн Шинэ Дели хотноо Хятад, Энэтхэгийн талууд Гималайн бүс нутгийн хилийн маргаантай асуудлаарх ээлжит хэлэлцээг эхлүүлжээ. Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын асуудлаар зөвлөх Аджит Довалын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зечи гуравдугаар сарын 22-24-ний хооронд тус улсад айлчилж байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди ирэх тавдугаар сард Хятадад айлчлах бөгөөд талууд хоёр талын худалдааг өргөжүүлэхээр зорьж буй. Харин хилийн маргаантай асуудал нь тодорхой хэмжээгээр үүнд саад болох гэнэ. Хятадын тал Гималайн бүсэд байрлах Энэтхэгийн Аруначал-Прадеш мужийн нутагт 90 мянган ам дөрвөлжин км газрыг өөрийн эзэмшлийнх гэж үздэг бөгөөд Өмнөд Түвд хэмээн нэрлэдэг байна. Харин Энэтхэгийн тал Хятадын харьяанд буй Аксайчинд байрлах 38 мянган ам дөрвөлжин км газрыг тус улс хууль бусаар эзэмшиж байна хэмээн буруутгадаг байна. 1962 онд хоёр улсын заагт орших 3500 км бүхий хилийн зурвас газраас үүдэн Энэтхэг-Хятадын дайн болж байсан түүхтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *