Categories
мэдээ нийгэм

Хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн тухай

2014 оны эхний 6 сард  хилийн чанадад манай улсын нийт 158 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чанад дахь ДТГ-уудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн байна. 

Дээрх иргэдээс:

Хэргийн төрлөөр авч үзвэл хулгай 87, хүний амь нас хохироосон 1, хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн  22, оршин суух журам зөрчсөн 14, биеэ үнэлсэн 8, танхай 13, замын хөдөлгөөний журам  зөрчсөн 7, хүчин 5, хар тамхи биедээ авч явсан хэргээр 1 иргэн тус тус саатуулагдан шалгагдаж  байна. БНХАУ-д 99, БНСУ-д 21, Хонконгод 6, Туркэд 6, АНУ-д 11, ОХУ-д 5, БНЧехУ-д 3, Польшид 2, Сингапурт 3, Австри, Унгарт тус бүр 1 иргэн шалгагдаж байна.

Консулын газрын удирдлага БНХАУ-ын Гуанжоу хотод ял эдэлж буй 5 эмэгтэй, Хонгконгт ял эдэлж буй иргэдтэй очиж уулзан  санал хүсэлтийг  сонссон бөгөөд 6 дугаар сарын 26-нд тэдний ар гэрийнхэнтэй нь уулзаж холбогдох мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулав.

Манай иргэд гадаадад зорчиж явахдаа суугаа орны хууль тогтоомжийг чанд сахиж, аливаа хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар анхаарах шаардлагатай байна гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.