Categories
мэдээ нийгэм

Хилээр их хэмжээний эм, тарилга оруулахыг завджээ

ХХЕГ-ын харьяа Хилийн тагнуулын албаныхан Замын -Үүд боомтын Авто замын шалган нэвтрүүлэх цэгт их хэмжээний эм, тарилга хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдсон үйлдлийг газар дээр нь таслан зогсоожээ.

БНХАУ-ын хилийн талаас 596 хайрцаг бүхий хоёр төрлийн 9304 ширхэг эм, тарилгыг монгол руу хил дамжуулан гаргах гэж байсныг ийнхүү таслан зогсоож, уг эм, тариаг хураан авсан байна. “Interipid” тарилга нь хүнд мэс ажилбарын дараа өвчтөний биеийн эсэргүүцлийг сайжруулах, тамир тэнхээ нэмэгдүүлэх тарилга бөгөөд Швед улсаас экспортолдог нэг тарилга нь 37500 төгрөгийн үнэтэй эд ажээ. “Addaemel N” хэмээх тарилга нь Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй юм байна. Өмнөд хөршөөс их хэмжээгээр оруулж ирэхийг завдсан нь хууль бус учраас зохих байгууллагууд шалгаж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *