Categories
мэдээ нийгэм

Хил нэвтрэхэд 15 хором боллоо

Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан ухаалаг төхөөрөмжтэй болж, монгол иргэд 15 хормын дотор улсынхаа хилийг нэвтрэх боломжтой боллоо. Хоёр жилийн өмнөөс БНСУ-ын “КОЙКА” олон улсын байгууллага “Э-Иммигрэйшн” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж, таван сая ам.долларын санхүүжилт гарган хилийн шалган нэвтрүүлэх системийг цогцоор нь шийдэж өгсөн байна. Шалгах цэгт суурилуулсан цахим төхөөрөмжинд иргэд өөрсдөө паспортаа шууд уншуулж, хурууны хээгээ таниулснаар 15 хормын дотор хил нэвтрэх боломжтой болж байгаа юм. Энэ төхөөрөмжийг байнгын үйл ажиллагаатай 27 боомтод бүгдэд суурилуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *