Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн чиглэлийн галт тэрэгний унтлагын болон тасалгааны вагонд хөнгөлөлттэй үнээр үйлчилж эхэлсэн тухай УБТЗ ХНН-ээс мэдээллээ.
Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд унтлагын вагонд 20 хувь, тасалгааны вагонд 30 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх юм байна. Тус хөнгөлөлттэй тасалбарыг худалдан авахдаа иргэд кассан дээр хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үнэмлэхээ үзүүлээд, авах боломжтой юм байна.