Цаг үеийн асуудал, олны анхаарал татсан хэргүүдийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл өгч байна.
Шүүгчийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн хараат бус байдлыг хангах албаны дарга Х.Билгүүнзаяа “Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авсан. Шүүх хуралдааныг энэ сарын 7-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулна. Анхан шатны шүүх хуралдааныг хэргийг оролцогчдын тооноос хамаараад шүүхийн байранд хийх боломжгүй болсон. Давж заалдах шатныг шүүх хуралдааныг Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулахаар Шүүхийн тамгын газраас шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангаад явж байна” гэв.