Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 18 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулах зарыг 2023 оны зургаадугаар сарын 2-ны өдөр www.dbm.mn цахим хуудсанд байршуулж, зургаадугаар сарын 15-наас худалдан борлуулах санал авч эхэлсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах хүсэлт гаргагчдын саналыг цахим хуудсанд нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж эхэллээ.
Худалдан авах хүсэлт гаргагчийн цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг 2023 оны зургаадугаар дугаар сарын 20-ны өдрийн 14 цагт ШӨХТГ болон ТӨБЗГ-ын төлөөллийн хөндлөнгийн хяналт дор нээсэн бөгөөд олон нийтэд зарласан 18 үл хөдлөх хөрөнгөөс 8 үл хөдлөх хөрөнгө дээр нийт 2.5 тэрбум төгрөгийн шаардлага хангасан санал ирсэн.
Үүнд:
• БЗД 1-р хороо, Барилга Мега Стор худалдааны төвийн В1 давхрын 895.02 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбай
• Ла Колина хотхоны 3, 10, 11, 14, 15, 23, 26 тоотууд
Дээр дурдсан 8 үл хөдлөх хөрөнгө дээр санал ирүүлсэн иргэн, хуулийн этгээдтэй цахим системд ирүүлсэн саналыг баталгаажуулах хуудас үйлдэн худалдах үнэ буюу төлбөрийг Хөгжлийн банкны дансанд байршуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж өмчлөлийг шилжүүлэхээр ажиллаж байна.
Харин үлдсэн 10 үл хөдлөх хөрөнгө дээр цаашид сонирхсон иргэн, хуулийн этгээд Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан санал илгээх эрх нь нээлттэй юм. Саналыг банкны цахим хуудсаар Үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл хэсгийн /Худалдан борлуулах ҮХХ/ цэс рүү нэвтэрч өгөх боломжтой. Ирүүлсэн саналын мэдээллийг бодит цагийн горимоор ҮХХ-ийн мэдээлэл хэсгийн /Ирүүлсэн саналын мэдээлэл/ цэснээс харах боломжтой.