Categories
мэдээ цаг-үе

Хэвлэл мэдээллийг хорьчихоод яаж тахлаас сэргийлэх гээд байна вэ

Сүүлийн үед коронавирусийг дотоодоо алдсан гэх нэрийдлээр хэвлэл мэдээллийг хориглох боллоо. Хориглох хориглохдоо явах хөлийг нь тушчихлаа. Хөлийг нь тушчихаад яаж тахлаас сэргийлэх гээд байгаа юм бэ. Ингэхээр та нарын бодлого шийдвэрийг иргэд мэдэх боломжгүй шүү дээ. Хэвлэл мэдээллээр л дамжиж иргэд мэдэх ёстой. Эрх баригчид хэдхэн зурагтаар гаргачихаад болно гэж бодоод байх юм. Өөрсдийнхөө хэдэн сайт, телевизеер гаргаад, хэдэн хэвлэлийн төлөөлөгчид нь жиргээд л болчихлоо гэж бичээд байх юм. Дэлхийн бүхий л улс орон хаа хаанаа хатуу дэглэм дор аж төрж байгаа ч сэтгүүлчдийнхээ хэвлэн нийтлэх эрх, иргэдийнхээ мэдэх эрхийг боомилж байгаа улс алга. Аюулт өвчинтэй тэмцсээр л байна.Монгол Улсын төр шиг сэтгүүлчид, иргэдийнхээ мэдэх сонсох эрхэд халдсангүй. Монгол Улс сэтгүүлчдийнхээ хэвлэн нийтлэх эрхэд халдаж, иргэдийнхээ мэдэх, сонсох эрхийг хязгаарлаж байна. Хэвлэл мэдээллийг маш олон янзаар хүмүүс хүлээж аваад сурчихсан байдаг. Зурагт үзэх нь ч бий, үзэхгүй нь бий.Цахимаар үзэх нь ч бий, үзэхгүй нь ч бий. Үнэмших нь ч бий, үнэмшихгүй нь ч бий. Сүүлийн үед тэр дундаа монголчууд аминд хүрсэн чухал мэдээллийг цаасан хэвлэлээр хүлээж авахыг илүүд үздэг болсон. Гэтэл энэ Засгийн газар, энэ төрийнхөн цаасан хэвлэлийг асар дорд үзэж байна. Хөл хорионы үед цаасан хэвлэлийг ажиллах ямар ч бололцоогүй болгож байна. Энэ бүхнийгээ больж,хөлийн тушааг нь авч өгөөч ээ.

Өнөөдөр хэвлэл мэдээлэл асар олон болчихсон нь үнэн. Яагаад гэхээр хүн бүхэн хувийн, өөрийн хэвлэл мэдээлэлтэй болчихсон. Тэгвэл энэ дотроосоо эрх баригчид сонгоод аль хэвлэл нь ажиллахыг хэлээд, зарлаад өгөөч.Бүгдийг нь хорьчихоор иргэдийн мэдэх эрх алдагдаад байна шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *