“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо. Энэ өдрийн дугаарт сүүлийн үед шуугиан дэгдээгээд буй “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг “Таван богд” групп худалдан авахаар болсон тухай мэдээ, сурвалжлага нийтлэгдлээ.
“Таван богд” групп уг газрыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдан авахаар болж, энэ тухайгаа өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт мэдэгджээ. Уг газрыг зарах анхны дуудлага худалдаагаар Абдул Карим 24 тэрбум төгрөгийн санал тавьж, ялагчаар тодорсон. Гэвч тэрбээр хувийн мэдэгдэл гаргаж, наймаагаа буцаах шийдвэр гаргаснаа зарласан юм. Хуульд заасны дагуу Абдул Каримын дэнчинд тавьсан 715 сая төгрөг нийслэлд үлдсэн билээ. Мөн хуулийн дагуу Абдул Каримын мөнгө шилжүүлэхийг хүлээх хугацаа энэ сарын 14-нд дууссан. Ингэснээр дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн “Таван богд” группт нийслэлийн Өмчийн харилцааны газраас хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг худалдаж авах санал тавьсан билээ.
Энэ талаарх дэлэгрэнгүй мэдээллийг та манай сонины маргаашийн дугаараас уншаарай.