Categories
мэдээ улс-төр

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Ж.Бямбадорж: Эрүүдэн шүүх, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол их ...

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм. Санал хураалт явуулахад ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *