Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 05 дугаар сарын 29-нд Дархан-Уул аймагт ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Сэлэнгэ, Орхон аймгуудад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, орон нутаг дахь төрийн удирдах албан тушаалтнуудад жендэр, хүний эрхийн мэдэлг ойлголт олгох сургалтуудыг явууллаа. ХЭҮК-ын Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт 11, Орхон аймагт 14 байгууллагад хяналт шалгалтуудыг хийж, дүнг урьдчилсан байдлаар танилцуулаад байна. “Жендэр ба Хүний эрх” сургалтад аймгууд дахь төрийн байгууллагуудын удирдлагуудыг хамруулж байгаа бөгөөд Дархан-Уул аймагт мөн сургалт, хяналт шалгалтыг хийх юм. Уг ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөлөөс 2018-2021 онд хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн “Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байна.