Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хэрэглэгчдэд болзол тулгаж шатахуун худалдаалсан “Синчи фүүдс” ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгожээ

Шатахууны борлуулалт хязгаарлалттай байгаа энэ үед хэрэглэгчдэд болзол тулгаж худалдаалалт хийсэн “Синчи фүүдс” ХХК-д 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа.

“Синчи фүүдс” ХХК нь өөрийн нэрийн “Махлаг” махны төрөлжсөн мухлагт худалдаалж буй бүтээгдэхүүнээс худалдан авалт хийсэн тохиолдолд “Синчи ойл” шатахуун түгээх станцаас 40,000 төгрөгийн шатахууны талон олгож байгаа тухай хэрэглэгчдээс гомдол ирүүлсэн. Уг гомдолд 2021 оны есдүгээр сарын 23, 24-ны өдөр хяналт, шалгалт хийж дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул 20 сая төгрөгийн торгууль оногдуулав.
Хуулийг сийрүүлбэл, Зөрчлийн тухай хуулийг 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт – Хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Эх сурвалж: ШӨХТГ

Зургийн тодорхойлолт алга байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *