БНХАУ-ын Шанхай хотод монгол оюутан бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарч ар гэрийнхэн нь өчигдөр Шанхай хотыг зорьсон тухай манай сайт мэдээлсэн билээ. Хэрэг явдал өнгөрсөн 12-р сарын сүүлчээр гарсан гэх мэдээлэл байгаа. Тэрээр Шанхай хотод магистрт суралцаж байсан аж. Уг асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газраас “Монгол оюутан Шанхайд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Манай Элчин сайдын яамнаас ажилтнууд томилогдон ажиллаж байгаа. Мөн ар гэрийнхэн нь очсон. Яг ямар хэрэг явдал болсныг тодорхой болгосны дараа нэмж мэдээлэл өгнө” гэв.