Categories
мэдээ нийгэм

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн байгууллагуудын нэгдсэн системээс харна

Улсын дээд шүүх С.Баярцогт, Ш.Батхүү, Б.Ундармаа нарын гомдлыг хэлэлцэж  байна

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын мэдээллийг иргэд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн системээс харах боломжтой болжээ.

Энэ нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гаргагч иргэн болон мөрдөх байгууллага, прокурор, шүүхийн шатанд шалгагдан, шүүгдэж байгаа иргэдэд тухайн хэргийн хүрээнд өөрт хамааралтай бодит мэдээллийг цаг тухайд хүргэх, хууль, эрх зүйн тусламж өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг таниулах зорилго бүхий иргэний портал систем аж.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын мэдээллийг иргэнд шуурхай хүргэх нь хуулийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм байна.

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн санд өдөр тутамд бүртгэгдэж буй мэдээлэлд үндэслэн иргэний портал систем мэдээллийг харуулах бөгөөд иргэн өөрийн регистрийн дугаарт бүртгэлтэй гар утасны дугаараар нэвтрэх нууц үгийг авч системд нэвтрэх боломжтой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *