Categories
мэдээ нийгэм

Хэрэг гарвал хэзээ ч хамаагүй залгаарай

“Хэрэг нь дуусахаар харилцаа нь дуусдаг хүмүүс сайн явдаггүй” хэмээн олны танил эрхэм нүүр номондоо жиргэснийг олон хүн дэмжжээ. Зарим нь хэрэг гарахаар л залгадаг хүмүүс хүн чанаргүй, увайгүй, тийм хүмүүс хол явдаггүй юм хэмээн сэтгэгдэл хэсэгт шүүмжилсэн байна. Үнэндээ хэн нэгэнд, хэзээ нэгэн цагт, ямар нэгэн байдлаар“хэрэгтэй” байна гэдэг хичнээн сайхан билээ дээ. Таны багахан тусламж,тэр мөчид үгүйлэгдэж, толгойд нь таны малийсан царай, утасны дугаар харвасан сум шиг орж ирсэн учраас л тань руу залгасан байж таарна. Тийм үед чадал нь байгаад тусалсан бол найзынхаа “Баярлалаа” гэх чин сэтгэлийн үгийг сонсохоос илүү зүйл юу байх билээ. Өөр юу хүсэх билээ.

Хариу нэхээгүй тус, хариу нэхээгүй өглөг, ашиг хонжоо хайдаггүй нөхөрлөл ямар эрхэм, үнэ цэнэтэй билээ дээ. Гашуун бөгөөд хатуу үнэнийг хэлэхэд, хэн нэгэнд багахан тус хүргэчихээд эргээд ямар нэгэн зүйл хүсч, хүлээгээд байгаа бол хариу нэхдэггүй, ашиг хонжоо хайдаггүй, нөхөрлөлд суралцаагүй өөрийнхөө дотогш өнгийгөөд нэг үзээрэй.Шалтгаангүй хайрлаж, шалтаггүй уучлах занд суралцаагүй өөрөөсөө л алдаагаа олох вий.
Үзэгдээд өнгөрөх амьдралд, үдлээд буцах хорвоод миний хэрэг гарвал хэзээ ч хамаагүй залгаарай. Хариуд нь би юу ч хүсэхгүй. Нөхрийн хэрэг бүтвэл, өөрийн хэрэг бүтдэг ардын сургаал магтагдах учиргүй.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *