Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймагт согтууруулах ундааг тодорхойгүй хугацаагаар хориглолоо

Хэнтийн аймагт олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, архи, согтууруулах ундааг аймгийн хэмжээнд тодорхойгүй хугацаагаар хориглолоо.

Аймгийн Шуурхай штаб өчигдөр хуралдаж, аймгийн Засаг даргын А/567 дугаартай захирамж гаргасан байна.

Уг захирамжаар Хэнтий аймгийн хэмжээнд

  • архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйлчилгээ,
  • олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн,
  • жагсаал цуглаан,
  • соёл урлаг, спортын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ зохион байгуулах,
  • сургалтын төв, фитнес, бялдаржуулах төв, баар, караоке, цэнгээний газар, компьютер болон биллиард тоглоомын газар,
  • сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хориглолоо.

Өөрөөр хэлбэл өмнөх А/545 дугаар захирамжаар дээр дурдсан үйлчилгээг өнөөдрийн /2020.12.11/ 06:00 цаг хүртэл хориглосон байсныг тодорхойгүй хугацааг хориглож, өөрчилсөн гэдгийг Хэнтий аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *