Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн хөшөөг сүйтгэсэн этгээдийг шалгаж эхэлжээ

Хэлмэгдэгсдийн хөшөөг өрөмдөж цоолон, лантуугаар цохиж гэмтээсэн хэрэг энэ сарын 7-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. Уг хэрэгт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай Д.Э-г сэжиглэн шалгаж эхэлсэн байна. Түүний Хэлмэгдэгсдийн хөшөөг лантуугаар цохиж, устгаж гэмтээж буй нь хяналтын камерт бичигдсэн үлдсэн байна. Энэхүү хэргийг одоогийн байдлаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлжээ.

Харин сэжигтэн Д.Э нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг бөгөөд биед сэтгэц эмгэг судлалын шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах, түүний хувийн байдлыг нарийвчлан тогтоох шаардлагатай аж.

Хэрэг эцэслэн тогтоогдвол түүнд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Эрүүгийн хуулийн 153.1. Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *