Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хамтран “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр дүүргийн Иргэний танхимд зохион байгуулж байна.
Тус журам нь нийтийн эрх зүйн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэн, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас хамтран ажиллах гэрээ байгуулах, бүртгэлжүүлэх, мөн хяналт тавих замаар худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй харилцан хамтран ажиллах зорилготой юм.
Энэхүү хэлэлцүүлэгт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж худалдаа, үйлчилгээ эрхэлж буй 67 иргэн, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс болон дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс оролцож харилцан санал солилцож байна.