ҮСХ өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 4 дүгээр сарын үзүүлэлтийг танилцуулах үеэр ХАА-н салбарын зарим тоон мэдээллийг хүргэлээ.
ҮСХ-ноос мэдээлснээр улсын хэмжээнд 2023 оны эцэст тоолсон нийт 30.0 сая хээлтэгч малын 11.0 сая нь буюу 36.8 хувь нь оны эхний 4 сард төллөөд байна.
Хаврын тариалалтад буудайн үр 54.1 мянган тонн бэлэн байгааг ҮСХ мэдээллээ. Дээрх хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 1.2 мянган тонноор буюу 2.4 хувиар өссөн дүнтэй байна.
Малын зах зээлийн дундаж үнэ ханшийг энэ оны 4 дүгээр сарын байдлаар өмнө оны мөн үетэй харьцуулан танилцуулвал:
- Хязаалан гунан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, 10.6 мянган төгрөгөөр,
- Соёолон үрээний үнэ 1.1 сая төгрөг болж, 13.4 мянган төгрөгөөр,
- Атны үнэ 1.4 сая төгрөг болж 40.7 мянган төгрөгөөр,
- Эр ямааны үнэ 146.4 мянган төгрөг болж, 4.7 мянган төгрөгөөр тус тус буурчээ.
- Харин эр хонины үнэ 246.3 мянган төгрөг болж, 16.0 мянган төгрөгөөр өссөн байна.