“Итгэл-Хавдаргүй Монгол Үндэсний Сан” ТББ-аас Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хавдарын хөнгөвчлөх эмчилгээний 23 нэр төрлийн 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг гардуулж, хоёр платыг иж бүрэн тохижуулан, хүлээлгэн өглөө.
Уг арга хэмжээнд тэргүүн хатагтай Х.Болормаа, “Итгэл хавдаргүй Монгол Үндэсний сан”-гийн нарийн бичгийн дарга С.Нарангэрэл, ХСҮТөвийн хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч эмч О.Мөнгөнцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, НЭ-ийн дарга Ж.Ариунаа болон бусад эмч мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдийн төлөөлөл оролцов.
Хавдар өвчний эцсийн шатанд орсон өвчтөнүүдэд ая тухтай орчин бий болгож, эмчилгээ, оношилгооны хэрэгцээт багаж хэрэгслүүд бэлэглэсэн “Итгэл хавдаргүй Монгол Үндэсний сан”-д Архангай аймгийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, үйлчлүүлэгчид, тэдний ар гэрийнхэн талархаж байв.