МҮСБХ-ны Үндэсний супер лигийн улирлын тоглолтууд дуусаад байна. Найман багаас плей-оффт зургаан баг шалгарч үлдлээ. Энэ удаа “Архангай Лидер”, “Их Өргөө Аравтууд”багууд плей-оффт шалгарч чадсангүй. Харин “Төв Ургац” 13 хожил, найм хожигдолтой хүснэгтийг тэргүүлсэн бол “Сентоза Ирвэсүүд” 12 хожил, хоёрдугаар байрт жагсав. Энэ хоёр баг плей-оффын эхний шатыг өнжин шууд хагас шигшээд үлдэж байгаа юм. Хүснэгтийн гуравдугаар байрт “Хасын Хүлгүүд” бичигдсэн бөгөөд тэд эхний даваанд “Дархан Гарьд”-тай тоглоно. Үндэсний супер лигийн түүхэнд өмнө нь хоёр удаа плей-оффт учраа таарахад “Гарьд”баг хожсон байдаг. Өнгөрсөн жилийн аварга “Харцага” улирлыг тааруухан амжилттай эхлүүлсэн ч сүүлчийн тойрогт дөрөвдүгээр байрт бичигдэв. Тэд плей-оффын эхний шатанд “Мон-алтиус Смарт”-тай оноолт таарсан юм. Хасагдах шатны тулаан ирэх баасан гаригт эхлэх юм байна.
Улирлын дүн
Баг Хо Хг
Төв Ургац 13 8
Ирвэсүүд 12 9
Хасын Хүлгүүд 12 9
Альянс Тех Харцага 11 10
Мон-алтиус Смарт 10 11
Дархан Гарьд 10 11
Их Өргөө Аравтууд 9 12
Архангай Лидер 7 14
Д.Сүрэн