Их британы ханхүү Харри, гүнгийн авхай Меган нар Австрали, Фижи, Тонга, Шинэ Зеландад албан ёсны айлчлалаа эхлүүлэхээр Сидней хотод иржээ. Энэ нь хосуудын хуримаа хийснээс хойшхи анхны албан ёсны айлчлал юм.
Энэхүү 16 өдрийн аялал нь энэ бямба гарагт Сидней хотод эхлэх “Invictus Games” тэмцээнтэй давхцаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон төрлийн спортоор өрсөлддөг тус тэмцээнийг хунтайж Харри 2014 онд үүсгэн байгуулжээ.
Ирэх өдрүүдэд Харри, Меган нар Сидней хотын дуурийн театр, Таронга амьтны хүрээлэн, Бонди далайн эрэг зэрэг алдарт газруудаар аялах юм. эд Шинэ Зеланд улсад дөрвөн хоногийг өнгөрөөх аж.
Хунтайж Харригийн эцэг эх Чарльз, Диана нар мөн анх 1983 онд Австрали, Шинэ Зеландад аялж байсан бөгөөд 38 мянган км замыг туулж, 41 өдрийг өнгөрөөсөн байна.
2014 оны дөрөвдүгээр сард хунтайж Кэмбрижийн гүн Уильям, гүнгийн авхай Кейт Миддлтон нар ч Австрали, Шинэ Зеланд улсад 18 хоногийг өнгөрөөж байсан аж.