Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн төрийн их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны үеэр “Толин хул” дуугаар ая барьсан Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн мориноосоо унасан юм. Түүний хувьд ноднин баяр наадмын нээлтийн үеэр цоройх үед унах дөхсөн бол энэ жил хоёр хөл дээрээ цоройсон морьтойгоо хамт газарт унасан билээ. Түүнийг морьноос унасны дараа ард нь морьтой явсан залуу мордуулж өгснөөр цэнгэлдэхээ үргэлжлүүлэн тойрсон юм. Харамсалтай нь түүнийг морьноос унасны дараа дуу нь яваад байсанд эгдүүцэх иргэд байсан ч Лхагваагийн үнэнч фенүүд “эр нэг алддаг юм зүгээр хө” хэмээн орилж байсан билээ.