Categories
мэдээ соёл-урлаг

“Харанга” хамтлаг “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгийг дуу болголоо || DNN.mn

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны шүлгийг “Харанга” хамтлагийнхан дуу болгожээ.

Тодруулбал, “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгэнд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат ая зохиожээ. Тэрбээр “Б.Лхагвасүрэн ахад энэ шүлгээр дуу хийе гэж хандахад их сайхан хүлээж авсан. Энэ шинэ дуугаа “Хайр” тоглолтынхоо үеэр үзэгчдэд анх удаа “Харанга” хамтлаг хүргэх юм” гэлээ.

Уул бууралтахад ухаарч хамт байлаа

Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа

Найр хайрын дунд уярч хамт байлаа

Нас насын хөлд улирч хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа

Өлгий живх хоёр оёход инээж хамт байлаа

Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа

Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа

Од харваж унахад эрж хамт байлаа

Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа

Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *