Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин могой өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 15. Бархасбадь гариг. Билгийн тооллын 3, харагчин могой өдөр. Өдрийн наран 06:03 цагт мандан 19:42 цагт жаргана. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр байр авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай, баялаг төгс болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *