Categories
мэдээ нийгэм

Хар тамхитай холбоотой 10 хэргийг шалгаж байна

Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ удаа хар тамхитай холбоотой хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай
тэмцэх хэлтсийн албан хаагчид өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 2-ны
өдрүүдэд 21 холбогдогчтой 10 гэмт хэргийг илрүүлжээ. Дээрх гэмт хэрэгт
шалгагдаж байгаа сэжигтнүүдийн зургаа нь өмнө ял эдэлж байсан аж. Тэдний
гурав нь эрүүгийн хуулийн 192.1 дүгээр зүйл ангиар ял эдэлж байжээ.

Сэжигтнүүдийн орон байр, тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, “ICE” буюу
“Мөс”, гашиш зэргийг хураан авч, эд мөрийн баримт болгон, шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *