ЦЕГ-ын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 27-28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэсэн, худалдан борлуулдаг гэх 4-5 хүнийг үйлдэл дээр нь баривчлан саатуулжээ. Саатуулагдах үедээ дээрх этгээдүүд нь химийн аргаар гаргаж авсан мөс гэх нэршилтэй бодисыг биедээ авч явжээ. Тэднээс биологийн дээж авч шинжлэхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд сэжигтнүүдийг Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж эхэлжээ.