Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар бар өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 22, Адъяа гариг. Билгийн тооллын 15, Тооно одтой, хар бар өдөр. Өдрийн наран 05:57 цагт мандан, 19:53 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих,хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *