Categories
мэдээ нийгэм

Ханхүү гэнэт таалал төгсөв DNN.mn

Ханхүү Талал бин Абдулазиз бин Бандар Аль Сауд ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын дараахан нас барсан тухай Саудын Арабын мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Урьдчилсан байдлаар Саудын Арабын ханхүү удаан хугацаанд өвчтэй байсан аж.

Гэхдээ нас барсан шалтгааныг албан ёсоор зарлаагүй байна. Зарим хэвлэлийн мэдээгээр сөнөөгч онгоцны нислэгийн сургуулилтын үеэр ханхүү F-17 онгоцны хамт сүйрсэн нь аллага байсан гэж бичсэн байна. Гэсэн хэдий ч энэ нь яг яаж болсон нь тодорхойгүй байна. Хэдэн жилийн өмнө Саудын Араб улсад явагдсан авилгын эсрэг цэвэрлэгээний үеэр баривчлагдах гэж байсан 44 настай хунтайж Абдул Азиз бин Фахдыг буудан хөнөөж байсан бол ханхүү Мансур бин Мукрин сайд нартайгаа хамт нисдэг тэрэгний ослын хохирогч болж байсан юм.

Хааны өргөөнөөс “Эр-Рияд дахь Имам Турки бин Абдуллагийн сүмд мөргөлийн дараа энэ сарын 8-нд хан хүүгийн оршуулгын залбирал болсон” гэж мэдээлжээ. Саудын Арабт янз бүрийн гаралтай олон мянган ханхүү байдаг. Гэхдээ манай “хохь тайж” шиг ядуу хан хүү цөөнгүй. Дэлхийн хамгийн баян хааны гэр бүл бол Саудын хааны ордныхон бөгөөд тэд нийт 1.4 их наяд ам.долларын хөрөнгөтэй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *