Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Оёг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 324 км, сумын төвөөс баруун зүгт 24 км/-т 11.24-ний өдрийн 00:18 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:26 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль хамгаалагч нараас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.