Ханжоу 2022 Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 57 кг жинд манай улсын тамирчин ОУХМ Т.Тулга алтан медалийн төлөө Ираны бөх Амоузадхалили Рахмантай барилдаж 11:1 онооны харьцаатайгаар ялалт байгууллаа.
Манай улсын тамирчин эхний үеийг 1:0 харьцаатайгаар дуусгасан. Сүүлийн үед өрсөлдөгчийгөө сугадаж тонгорох мэхээр унагааж дөрвөн оноо авсан. Улмаар гурав дараалан эргүүлж зургаан оноо авч цэвэр ялав.
Тус Азийн наадамд Монгол Улс хоёр алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 22 дугаар байрт жагсаж байна. Харин чөлөөт бөхөөр гурав дахь медалиа хүртлээ.