“Ханжоу 2022” Азийн зуны спортын 19 дүгээр наадам БНХАУ-ын Ханжоу хотод есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулагдана.
Тус наадам нь өнгөрсөн жилийн есдүгээр сард зохион байгуулагдах байсан боловч цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдоод байсан билээ.
Энэ удаагийн наадамд Монголын баг 35 спортын төрөлд 400 гаруй тамирчид, 120 гаруй дасгалжуулагч, албаны хүн нийт 520 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцоно гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.