Categories
мэдээ нийгэм

Хамтарсан удирдах хорооны аравдугаар хурал өнөөдөр ОБЕГ-т боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслийн хамтарсан удирдах хорооны аравдугаар хурал өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Тус хуралдааныг нээж, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн юм. Мөн төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй ажлын хэсгүүд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулав.

image

Уг төслийн хүрээнд Эрсдэлийн үнэлгээний заавар, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний заавар, Гамшгаас хамгаалах Цагаан ном, Мэдээллийн сангийн заавар, Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ, Дэд бүтэц, ИШС-ий газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ, Барилгын хүчитгэлийн зураг төсөл, Сургуулийн гамшгаас хамгаалах боловсрол, Орон нутгийн гамшгаас хамгаалах боловсрол, төслийн ерөнхий үр дүнд хүрэхэд чиглэсэн үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

image

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *