Categories
мэдээ нийгэм

Халтирч унаад мэс заслын оёдол нь задарсан иргэнийг аварчээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд үүрэг гүйцэтгэж явсан шөнийн эргүүл цагдаагийн дэслэгч Б.Эрхэмбаяр, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ө.Сундуй нар 04:30 цагийн үед нэгэн иргэн газарт хэвтэж байсныг яаралтай эмнэлгийн тусламжид хамруулж, амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсэхээс сэргийлсэн байна.

Тодруулбал нэр бүхий иргэн мэс заслын оёдол тавиулаад удаагүй байсан ба явганаас халтирч унаад оёдол нь задарсан, тусламж удсан бол амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдал үүсэх байжээ.

Иймд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
  • Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх /Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд халтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэй/
  • Айл, өрх бүр ойр орчмынхоо цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
  • Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай асгахгүй байх
  • Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлээрэй.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *