Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халхгол суманд хээрийн түймэр гарч 19,250 га талбай шатжээ DNN.mn

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Тамсаг булаг” гэдэг газар хээрийн гал түймэр гарч, 19,250 га орчим талбай өртсөн байна. Тодруулбал,

Энэ тухай дуудлага мэдээлэл долоодугаар сарын 14-ний өдрийн 23:05 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 200 км замыг туулан долоодугаар сарын 15-ны өдрийн 04:05 цагт очиж, хээрийн гал түймрийг мөн өдрийн 09:00 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 19,250 га орчим талбай өртсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *