Ойрын өдрүүдэд орж буй борооны улмаас дүүргийн хэмжээнд үерийн аюултай нөхцөл байдал үүсч хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах аюултай тулгараад байна. Тухайлбал үер усны гамшгийн үед гэр хорооллын бохир усны цооног,жорлон хальж, өтгөн шингэн ялгадас, бохир хаягдлаар газрын хөрс, гудамж талбайг бохирдуулж иргэд, хүүхэд багачууд сальмонеллёз, балнад, цусан суулга, боом, хийт үржил, вирүст гепатит А зэрэг халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг юм.
Иймд иргэдийг үер, усны аюулаас болгоомжилж, эрүүл мэндээ хамгаалж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна.