Categories
мэдээ нийгэм

Халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо буурчээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн судалгааг гаргаснаа өнөөдөр танилцуулав. 

Тэдний танилцуулсан нийгмийн үзүүлэлтийн тухайд улсын хэмжээнд эхний долоон сард 47279 ирсэн амаржсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 3,2 хувиар өсчээ. Ингэхдээ амьд төрсөн хүүхдийн тоо 47587 байсан байна. 

Харин нялхын эндэгдэлийн хувьд 728 болж, өмнөх оны мөн үеийнхээс 66 хүүхэд буюу 10 хувиар нэмэгджээ. Түүнчлэн тав хүртэлх насандаа 884 хүүхэнд эндэж, 72 хүүхдээр нэмэгдсэн аж.

Нийгмийн үзүүлэлтэд халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоог мөн гаргадаг билээ. Тухайлбал, эхний долоон сарын байдлаар 19339 иргэн өвчилсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 5191 буюу 21,2 хувийн бууралттай үзүүлэлт юм байна. Үзүүлэлт буурсан тохиолдол нь гахайн хавдараар өвчлөгчсдийн тоо 4588 буюу 92,6 хувь, вируст гипатитаар өвчлөгсөд1068 буюу 60,8 хувиар тус тус буурсантай холбоотой юм байна. Гэхдээ үүний зэрэгцээ зарим өвчлөгсдийн тоо нэмэгдсэн үзүүлэлт ч бий юм. Тодруулбал, тэмбүүгээр өвчлөгсдийн тоо 264 буюу 7,4 хувь, цусан суулгаар өвчлөгсдийн тоо 61 буюу 6,7 хувь, сүрьеэ өвчнөөр 105 буюу 4,0 хувиар тус тус өсчээ. 

Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн тухайд 34,7 мянга болж буурчээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 4,2 мянга буюу 10,9 хувиар буурсан үзүүлэлтээс харж болох юм.

Оны эхний долоон сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 751,1 тэрбум, зарлага 734,3 тэрбум болжээ. Энэ нь орлого 30,9 тэрбум буюу 4,3 хувь, зарлага 122,3 тэрбум төгрөг буюу 20,0 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.

Харин нийгмийн халамжын сангаас 191,1 мянган хүнд 80,4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 11,4 мянган хүн буюу 6,3 хувиар, олгосон тэтгэвэрийн хэмжээ 6,1 тэрбум буюу 8,2 хувиар өсчээ. 

“Хүний хөгжил”-ийн сангаас 18 хүртэлх насны 978,9 мянган хүүхдэд 138 тэрбум төгрөг олгожээ. 

Нийгмийн байдалд нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл бол гэмт хэргийн бүртгэл байдаг билээ. Тэгвэл дээрх хугацаанд 15628 хэрэг бүртгэгдсэн өмнөх оны мөн үеийнхээс 812 буюу 5,5 хувиар өсчээ. Гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 445, бусдын бие махбодид хохирол учруулсан 474 хэрэг голчлон нөлөөлсөн гэж Статистикийн хорооноос мэдээллээ. Дээрх гэмт хэргийн улмаас 5993 хүн гэмтэж, 623 хүн нас барсан байна. Энэ нь гэмтсэн хүмүүсийн хувьд өмнөх оны энэ үеэс 795 буюу 15,3 хувь, нас барагсад ес буюу 1,5 хувиар нэмэгдсэн мэдээлэл юм.

Т.Гэрэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *