Categories
мэдээ улс-төр цаг-үе

Х.Нямбаатарыг 78.57 хувийн саналаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүллээ DNN.mn

НИТХ-аар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл түүнийг уг албан тушаалд томилох улс төрийн шийдвэр гаргаад байсан юм. Үүнтэй холбоотойгоор түүнийг нэр дэвшүүлэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчлөө гэсэн шүүмжлэлийг АН-ын зүгээс илэрхийлээд байсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшиг Х.Нямбаатар үүнд хариулт өгөхдөө “Намайг нэр дэвшүүлэх улс төрийн шийдвэрийг Удирдах зөвлөл гаргасан. Нэр дэвшүүлэх асуудал нь хууль зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хандах эрх нь бүгдэд нээлттэй” гэлээ. Улмаар санал хураалт явуулахад НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувь нь Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэхийг дэмжлээ. НИТХ энэхүү шийдвэрээ Ерөнхий сайдад уламжилж, Ерөнхий сайд захирамж гаргаснаар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Түүнээс өмнө Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх ёстой.

Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх юм. Мөн дараа нь чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Х.Нямбаатар “Миний хувьд хотын даргын ажлаа бүрэн эрхийг хугацаагаа дуустал үргэлжлүүлэх чин хүсэлтэй байна. 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *