Монгол Улсын гурван сая дахь иргэн болсон Х.Монголжин охин сар шинийн өмнө шинэ байрандаа оржээ. Тэрхүү байрыг нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас өгсөн бөгөөд нялх гүнж аав ээжийн хамт шинэхэн байрандаа тухалсан байна. Түүнчлэн Засгийн газраас амласан 70 сая төгрөгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Өмнөговь аймагт очиж гардуулан өгсөн юм. Тэрхүү мөнгөнөөс хамгийн түрүүн гэргийдээ машин авч өгнө гэж Монголжингийн аав Х.Хатанболд өгүүлжээ. Х.Монголжин охины төрсний бүртгэлийн дугаарын сүүлийн хоёр орон 44, регистрийн дугаарын сүүлийн гурван орон 444, төрсний гэрчилгээний сүүлийн хоёр орон 44 дугаар таарсан нь Монгол Улсын дөрвөн сая дахь иргэнийг дагуулахын бэлгэдэл гэж Өмнөговь аймгийн иргэний бүртгэлийнхэн мэдээлж байсан юм.