УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлөөс Үндэсний зөвлөлийн гишүүн А.Мөнхбатыг эргүүлэн татаж байгаа тул түүний оронд Х.Чилаажавын нэрийг дэвшүүлэхээр болсон байна. Байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд Х.Чилаажавыг томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ.
Х.Чилаажавын товч намтар:
Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
-1975-1985 онд Говь-Алтай аймгийн 1 дүгээр 10 жилийн сургууль,
-1987-1993 онд ХААДС, Мал эмнэлгийн биотехнологич,
-1996-2000 онд Удирдлагын академи, Удирдлагын менежментээр суралцсан төгссөн.
-1995-1996 онд ХААИС, ХАА-н ухааны магистр,
-2004-2005 онд МУБИС-д сэтгүүл зүйн магистр тус тус хамгаалсан.
-1994-1996 онд “Био комбинат” УҮГ-т
-1996-2001 онд Монголын Радиод
-2001-2009 онд МЗЭ-ийн Гүйцэтгэх захирлаар
-2005-2012 онд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан юм.